Замын-Үүд — Эрээн: хамгийн том гарц
Хятадаас Монгол руу орох ачааны дийлэнх нь Замын-Үүд (Дорноговь) — Эрээн (Хятад) боомтоор дамждаг. Энд төмөр зам, авто зам хоёулаа байдаг бөгөөд Тяньжин боомтоос ирсэн далайн чингэлэг, Хятадын дотоод хотуудаас ирсэн төмөр замын ачаа бүгд эндээс Монголд нэвтэрдэг.
Улаанбаатар хүртэл төмөр замаар үргэлжлэх нь хамгийн түгээмэл. Вагоны хүрэлцээ муу үед бид Замын-Үүдээс авто тээврээр татаж хугацаа хэмнэх боломжийг ашигладаг.