Японоос Монгол руу автомашин хэрхэн тээвэрлэдэг вэ?
Хоёр үндсэн арга бий. RoRo — машиныг чингэлэгт
ачихгүйгээр, зориулалтын хөлөг онгоц руу шууд жолоодон оруулдаг.
FCL — машиныг чингэлэгт ачдаг, сэлбэг болон бусад
барааг хамт явуулж болно.
Машины тоо, төрөл, чиглэлийг харгалзаад аль арга тохирохыг бид
зөвлөнө. Далайн тээврийн дараа ачааг Монгол хүртэл төмөр зам эсвэл
авто замаар үргэлжлүүлэн тээвэрлэнэ. Аль замаар явахыг тухайн үеийн
ачаалал, хугацааны шаардлага шийднэ.
Ачаа хэдэн хоногт ирэх вэ?
Хугацаа чиглэл бүрт өөр байдаг. Хөлөг онгоцны хуваарь, боомтын
ачаалал, хилийн байдал, вагоны хүрэлцээнээс болж хэлбэлздэг.
Тиймээс бид таамгаар тоо хэлэхийн оронд, тухайн ачааны
бодит хуваарийг үнийн саналдаа бичиж өгдөг.
Тээврийн явцын мэдээллийг тогтмол хүргэж, хугацаа өөрчлөгдвөл
шууд мэдэгдэнэ.
Үнийн санал авахад ямар мэдээлэл хэрэгтэй вэ?
Дөрвөн зүйлийг хэлэхэд хангалттай:
Ачаа хаанаас ирэх вэ — улс, боомт эсвэл хот
Юу тээвэрлэх вэ — автомашин, техник, бараа болон тоо хэмжээ
Хэзээ тээвэрлэх вэ — ойролцоо хугацаа
Тантай яаж холбогдох вэ — утасны дугаар
Эдгээрээ сайтын формоор эсвэл
info@erchimtrans.com
хаягаар илгээгээрэй. Бид 24 цагийн дотор хариу өгнө.
FCL, RoRo, LCL гэж юу вэ?
FCL (Full Container Load) — бүтэн чингэлгийг нэг
захиалагч дангаараа эзэлдэг. Ачаа бусдынхтай холилдохгүй.
RoRo (Roll-on/Roll-off) — автомашин, өөрөө явагч
техникийг хөлөг онгоц руу жолоодон оруулж, хүрэх боомт дээр нь мөн
жолоодон буулгадаг — чингэлэг ашиглахгүй. Автомашин импортлоход
хамгийн түгээмэл арга.
LCL (Less than Container Load) — нэг чингэлгийг
хэд хэдэн захиалагч хуваалцаж, ачаагаа хамт явуулдаг.
Эрээн, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл яаж тээвэрлэдэг вэ?
Хилийн боомтод ирсэн чингэлгийг бид хүлээн авч, Улаанбаатар хүртэл
авто тээврээр татна. Төмөр замын ачаалал ихтэй, вагон хүлээх
шаардлагатай үед авто тээвэр хугацаа хэмнэдэг.
Боомт дээр талбай зохицуулах, чингэлгээ авах, тээврийн бичиг
баримт бүрдүүлэх ажлыг бид хариуцна.
Эрчим Транс ямар үйлчилгээ үзүүлдэггүй вэ?
Дараах үйлчилгээг бид одоогоор үзүүлдэггүй:
LCL — хуваалцсан чингэлгийн тээвэр
Break bulk — кранаар ачдаг задгай ачаа
Ийм ачаа байвал урьдчилж хэлээрэй. Бид боломжоороо зөвлөж, энэ
чиглэлээр ажилладаг байгууллагатай нь холбож өгнө.
Ачаа хаана явааг яаж мэдэх вэ?
Чингэлэг тань хаана явааг бид тээврийн туршид тогтмол мэдээлнэ.
Хилийн боомт дамжсан, вагонд ачигдсан, Улаанбаатарт ирсэн зэрэг гол
үе шатанд мэдэгдэнэ.