Ямар үндсэн бичиг баримт хэрэгтэй вэ?
Импортын тээвэрт дараах баримтууд гол үүрэгтэй:
Инвойс болон packing list-ийг худалдагч тал бэлддэг. Тээврийн баримтыг тээвэр зохион байгуулагч буюу бид бэлдэж өгдөг.
Анх удаа импорт хийж байгаа хүнд зориулсан энгийн тайлбар
Импортын тээвэрт дараах баримтууд гол үүрэгтэй:
Инвойс болон packing list-ийг худалдагч тал бэлддэг. Тээврийн баримтыг тээвэр зохион байгуулагч буюу бид бэлдэж өгдөг.
B/L (Bill of Lading) — далайн тээврийн падаан. Ачааг хөлөг онгоцонд хүлээн авснын нотолгоо бөгөөд барааг эзэмших эрхийн баримт болдог.
SMGS падаан — олон улсын төмөр замын тээврийн баримт. Хятад, Монгол, Орос болон ТУХН-ийн орнуудын төмөр замаар тээвэрлэхэд ашиглагддаг.
CMR — олон улсын авто тээврийн баримт. Ачааг авто машинаар хил дамжуулан тээвэрлэхэд ашиглагддаг.
Аль тээврийн хэлбэрийг сонгосноос хамаараад тохирох баримтыг бид бүрдүүлж, замын туршид ачаа тань баримттайгаа хамт явахыг хариуцна.
Incoterms бол худалдагч, худалдан авагч хоёрын хэн нь тээврийн аль хэсгийг хариуцаж, эрсдэл хаана шилжихийг тогтоосон олон улсын стандарт нөхцөлүүд. Гэрээн дээрх гурван үсэг л таны төлөх тээврийн зардлыг тодорхойлдог тул заавал ойлгох хэрэгтэй:
Жишээ нь FOB Гуанжоу нөхцөлтэй бол Гуанжоугаас Улаанбаатар хүртэлх тээврийг та зохион байгуулна — яг энэ хэсэгт бид үнийн санал өгдөг.
Монголд орж ирсэн бараанд гаалийн мэдүүлэг үйлдэж, холбогдох татвар, хураамжийг төлсний дараа бараа чөлөөлөгддөг. Гаалийн бүрдүүлэлтийг мэргэжлийн гаалийн зуучлагч гүйцэтгэдэг бөгөөд дээр дурдсан инвойс, packing list, тээврийн баримт, гарал үүслийн гэрчилгээ зэрэг нь яг энэ шатанд шаардлагатай болдог.
Бид тээврийн баримтыг бүрэн, зөв бүрдүүлж өгснөөр гаалийн шат саадгүй явагдах нөхцөлийг хангадаг. Шаардлагатай бол туршлагатай гаалийн зуучлагчтай холбож өгнө.
Зарим бараанд импортын тусгай зөвшөөрөл, гэрчилгээ шаардагддаг — хүнсний бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, химийн бодис, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн зэрэг. Ийм бараа тээвэрлэхээр төлөвлөж байвал урьдчилж хэлээрэй — ямар баримт шаардагдахыг тодруулж, тээврээ түүнд тааруулж төлөвлөхөд тусална.
Худалдагчаасаа баримтаа авмагц бидэнд илгээвэл бид тээврийн өнцгөөс шалгаж, асуудал гарахаас өмнө анхааруулж өгнө.