RoRo болон чингэлгийн тээврийн ялгаа
RoRo (Roll-on/Roll-off) — машиныг чингэлэгт
ачихгүйгээр, зориулалтын хөлөг онгоц руу шууд жолоодон оруулж,
хүрэх боомт дээр мөн жолоодон буулгадаг. Явдаг машинд хамгийн
хялбар, түгээмэл арга.
FCL чингэлэг — машиныг 20ft эсвэл 40ft чингэлэгт
бэхэлж ачдаг. Нэг чингэлэгт сэлбэг, дугуй зэрэг бусад ачааг хамт
явуулж болдгоороо давуу. Үнэтэй, сонгодог машинд илүү хамгаалалт
өгдөг.
Машины тоо, төрөл, үнэ цэнэ, хамт явуулах ачаатай эсэхээс хамаараад
аль нь тохирохыг бид зөвлөнө.
Япон, Солонгосоос ямар замаар ирдэг вэ?
Япон, Солонгосын боомтоос машиныг далайн тээврээр Хятадын Тяньжин
боомт руу аваачна. Тэндээс Монгол хүртэл хоёр сонголт бий:
Төмөр зам — Тяньжингаас Эрээн–Замын-Үүдээр дамжин Улаанбаатар руу
Авто зам — автовоз эсвэл чингэлэгтэйгээ авто машинаар
Боомт дээр машиныг хүлээн авах, дамжуулан ачих, баримт бүрдүүлэх
ажлыг бүхэлд нь бид зохион байгуулна.
Машин дотор эд зүйл явуулж болох уу?
RoRo-гоор бол ихэвчлэн болохгүй. Далайн тээврийн
компаниуд RoRo машины бүхээгт эд зүйл тээвэрлэхийг аюулгүй
байдлын үүднээс хориглодог — машин зөвхөн өөрөө л явна.
Чингэлгээр бол болно. Машинтай хамт сэлбэг, дугуй,
эд зүйлээ нэг чингэлэгт ачиж болно. Хамт явах ачаа тань packing
list дээр бүртгэгдэж, инвойст тусгагдсан байх ёстой.
Эд зүйлтэйгээ хамт машин явуулах бодолтой байвал урьдчилж
хэлээрэй — тохирох аргыг санал болгоно.
Өөрөө явагч техник — экскаватор, ачигч, комбайн
Барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн техник мөн RoRo эсвэл тусгай
тавцант чингэлгээр тээвэрлэгддэг. Овор хэмжээ нь стандарт
чингэлэгт багтахгүй техникт зориулсан шийдлүүд бий — flat rack,
платформ вагон гэх мэт.
Техникийн марк, загвар, овор хэмжээ (урт × өргөн × өндөр), жин,
явдаг эсэхийг хэлэхэд бид тохирох тээврийн аргыг тооцоолж өгнө.
Үнийн санал авахад юу бэлдэх вэ?
Машины марк, загвар, үйлдвэрлэсэн он
Овор хэмжээ, жин — техникийн хувьд заавал
Явдаг эсэх — өөрөө явж чадахгүй бол ачилтын арга өөрчлөгдөнө
Гарах боомт эсвэл хот, тээвэрлэх хугацаа
Эдгээрийг сайтын формоор эсвэл
info@erchimtrans.com
хаягаар илгээгээрэй. Бид 24 цагийн дотор хариу өгнө.